此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваньчууд халуун сэтгэлээр элэгний үйл ажилл... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處
Hot News
:::
:::

Тайваньчууд халуун сэтгэлээр элэгний үйл ажиллагааг дэмжих лифарген тарилгыг хандивласан явдалд эмнэлгүүдийн зүгээс гүн талархал илэрхийлэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө 10-р сарын 17-ны өдөр Тайваний “Юнисон эрүүл мэндийн групп”, “Шинжуан ХХК”, Монгол Улсын “Түвшин Энэрэл” ХХК-аас нийлүүлсэн Тайваний “Шиньдун биотехнологи ХХК”-д үйлдвэрлэсэн 600 тун элэгний үйл ажиллагаа дэмжих Лифарген тарилга (Liphargen Injection)-ыг МУ-ын Сэргээн засах төв эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандивлаж, Тайваньчуудын халуун сэтгэл, анхаарал халамжийг Монгол орны ард иргэдэд түгээв.

Сэргээн засах төв эмнэлгийн захирал Б.Өнөрбилэг хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар энэ оны 4-р сард тэргэнцэр болон эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, 9-р сард Тайваний Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийг манай төвтэй холбон, хамтран ажиллах боломж олгосон явдалд дахин талархал илэрхийлж байна. Бид энэ удаад хандивын шугамаар хүлээн авсан элэгний үйл ажиллагааг дэмжих лифарген тарилгыг маш үр дүнтэйгээр захиран зарцуулахыг хичээн ажиллах болно.” гэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Тайваний Ван Фан эмнэлэгтэй холбоо харилцаа тогтоож, энэ сарын эхээр тус эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсанд бид нэн талархаж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, илүү олон Монгол орны иргэдэд хилийн дээс алхалгүй, Тайваньтай адил түвшний өндөр чанартай эмнэлгийн тусламж авах боломжоор хангана гэж найдаж байна.” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайваньд үйлдвэрлэсэн эм бэлдмэл маш чанартай, олон улсад чанарын үзүүлэлтээр тэргүүлэх байранд бичигддэг. Тайваний бүхий л эмийн үйлдвэрүүд PIC/S Good Manufacturing Process (GMP) болон Good Delivery Process (GDP) олон улсын стандартыг дагаж мөрддөг. Тайвань бол Олон улсын эмийн зохицуулалтын нийгэмлэгийн хяналтад Европын холбоо, Япон, Канад, АНУ, Швейцартай хамтран оролцдог 6 дахь орон юм.” гэв.

Тэрээр цааш хэлсэн үгэндээ “Энэ онд төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт ойр нягт харилцан, хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд Тайваний зүгээс 1000 гаруй монгол орны эмч эмнэлгийн мэргэжилтэнг урт богино хугацааны сургалт семинарт хамруулаад байгаа төдийгүй эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивласаар ирсэн. Үүний зэрэгцээ Тайваньчууд эрүүл мэндийн салбарын туршлага болон цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлагаас хуваалцсаар ирсэн. Манай төлөөлөгчийн газар цаашид ч Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” гэсэн үзэл санааг түгээсээр байх болно.” гэв.