Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайваний Шүдний эмч нарын холбоо нь 2022 оны 7-р сарын 20-ны өдөр Монгол Улсын “World Class Dental Clinic” шүдний эмнэлэгт хоёр мянган ам.долларын өртөг бүхий шүд эмчилгээний зөөврийн тоног төхөөрөмжийг хандивлалаа. Ингэснээр тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэх боломжтой юм. Энэ нь Тайваний Шүдний эмч нарын холбооны зүгээс 2021 оны 12-р сарын 15-ны өдөр АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль болон хэд хэдэн шүдний эмнэлэгүүдтэй хамтран, цахим хэлэлцүүлэг, семинар зохион байгуулсаны дараа дахин Тайваньчуудын халуун сэтгэл хил хязгааргүй төдийгүй хоёр орон цар тахлын халдварын эсрэг нягт хамтран ажилладаг түншүүд болохыг илтгэсэн үйл явдал боллоо.
Энэхүү шүд эмчилгээний зөөврийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газрын зүгээс “World Class Dental Clinic” шүдний эмнэлгийн дэд захирал Ц.Байгалд хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Тайваний Шүдний эмч нарын холбооны зүгээс энэхүү шүд эмчилгээний зөөврийн тоног төхөөрөмжийг хандивласан явдалд гүнээ талархаж байна. Тайваньчуудын зүгээс Монгол орны шүдний эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүнээ талархаж байна. Цаашид илүү олон шүд эмчилгээний шинэ технологи болон тоног төхөөрөмж нэвтрүүлэх, Тайваний холбогдох эмнэлгийн байгууллага, судалгааны байгууллагуудтай судалгаа, эрдэм шинжилгээ болон хүний нөөц чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.” гэв.
Тайваний Шүдний эмч нарын холбооны тэргүүн Чэнь Жиэнь Жи 2007 оны 12-р сарын 17-ны өдөр Монголын шүдний эмч нарын холбоотой эгч дүү холбоодын хамтын ажиллагаа тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн турш амжилттай үргэлжилж байна. Энэ хугацаанд Монгол Улсын нийт 6 сургуульд шүдний кабинет байгуулж, шүд эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж хандивласан төдийгүй Монголын шүдний эмч нарын холбоо болон АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн төлөөллийг Тайваньд айлчлуулах, Монгол орны шүдний эмч нарыг Тайваньд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэргийг ажлуудыг амжилттай зохион байгуулж байсан. Тайваний Шүдний эмч нарын холбоо өмнө нь Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай хамтран амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах сургалт сурталчилгаа зохион байгуулж, үнэгүй эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлж байсан. Монгол Улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газрын зүгээс манай хоёр холбоодын үйл ажиллагаа идэвхитэй өрнөхөд дэмжлэг үзүүлж, Монгол орны хөдөө орон нутгийн амны хөндийн эрүүл ахуйн эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмэрээ оруулсаар ирсэн явдалд талархал илэрхийлжээ.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайваний Шүдний эмч нарын холбоо өмнө нь манай төлөөлөгчийн газартай “Шүд угаалтын олимпиад” хамтран зохион байгуулж байсан нь Монголын бүхий л салбарынханы анхаарлыг татаж чадсан төдийгүй Монгол орны хүүхэд багачууд Тайваньд зохиогдсон шүд угаалтын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан билээ. Манай төлөөлөгчийн газрын зүгээс Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг урт удаан хугацааны турш хөгжүүлэхээр зорин ажилласаар ирсэн ба эдүгээ Монгол орны 1000 гаруй эмч, сувилагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж, Тайваний өндөр чанартай анагаах ухааны туршлагаас хуваалцсаар ирсэн. Тайвань Монгол хоёр орны эрүүл мэндийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Тайваний талаас зөөврийн шүдний тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад баяртай байна. Манай төлөөлөгчийн газар нь “Тайвань тусалж чадна” /Taiwan can help/, “Тайвань тусалж байна” /Taiwan is helping/ хэмээх үзэл санааг хэрэгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлсээр байх болно.” гэв.