Тус төлөөлөгчийн газраас 12 сарын 23ны орой төлөөлөгчийн газрын хурлын өрөөнд хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн морин хуурч хүүхдүүдэд зориулсан талархалын цайллага хийж Хуан төлөөлөгч өөрөө үйл ажиллагааг удирдаж явуулав. Тэрээр Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар (Хүүхдийн сан) -д болон сангийн харъяа морин хуурч хүүхдүүдэд тус төлөөлөгчийн газрын энэ жилийн чухал арга хэмжээнүүдэд дэмжин оролцсонд талархал илэрхийлэв.
Хүүхэд гэр бүлийг дэмжих сан 2013 онд морин хуурын хамтлагтай болж хамлтагийн хүүхдүүдийг биеэ дайчлан мэргэжилийн хэмжээнд суралцахад туслахыг хүсдэг ба Хуан төлөөлөгч энэхүү арга хэмжээ дээр үг хэлэх үедээ “Юун түрүүнд энэ олон жилийн турш Монгол хүүхдүүдэд Тайванийн хайрыг түгээн ажиллаж буй хүүхэд гэр бүлийг дэмжих сангийнханд талархал илэрхийлэхээс гадна, энэ жил манай байгууллагаас зохион байгуулсан 5 сарын 20ны өдрийн Тайванийн 14 дэх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын цайллага болон 10 сарын 10ны Тайванийн үндэсний баярт зориулан тоглолт хийж өгсөнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.
Тэрбээр тус цайллагад оролцоор ирсэн хамтлагийн гишүүдэд урмын үг хайрлаж, Морин хуураа сайн тоглож сурахын хажуугаар хичээл сургуулиа орхигдуулалгүй сурлагадаа шамдан өөрсдийгөө нээн урагшаа тэмүүлж нийгэмдээ хэрэгтэй сайн хүн болж өсөхийг захисаны зэрэгцээ цаашдаа төлөөлөгчийн газар гэр бүр хүүхдийг дэмжих сан болон морин хуурын хамтлагынхантай ойрхон ажиллахаа илэрхийлэв.